Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-д болсон дэлбэрэлтэд 12 хүн амь үрэгдлээ

Эх орны дайнд ялалт байгуулсны 65 жилийн ойд зориулсан баярын жагсаал өчигдөр Улаан талбайд болох үеэр Кемеров мужийн Кузбасс дахь “Распадская” нүүрсний уурхайд хоёр удаа дэлбэрэлт болж, 12 хүн харамсалтайгаар амиа алдлаа. Эхний дэлбэрэлт өглөөний 9.00 цагийн орчимд болсон бол үүнээс дөрвөн цаг хагасын дараа хоёр дахь дэлбэрэлт болжээ. Ослын улмаас 41 хүн хүнд шархдаж, 64 ажилчин уурхайн гүнд дарагдсан талаар ОХУ-ын ерөнхий прокурор мэдээлэв. Тэсрэлт болох үед уурхайд 359 хүн ажиллаж байсан бөгөөд хоёр дахь тэсрэлтийн үеэр 50 аврагч хохирогчдыг аврахаар ажиллаж байжээ. Тэдний 20 нь олдохгүй байгаа гэнэ. “Хамгийн аймшигтай нь уурхайн гүн рүү нэмэлт хүч илгээх боломжгүй байгаа нь харамсалтай. Тэнд агааржуулалтын систем гэмтсэнээс амьсгалах ямар ч боломжгүй болсон. Гэвч бид хойш суулгүй хүмүүсээ аврахын тулд бүхий л чадлаа дайчлан ажиллана” хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин хэллээ. Түүнчлэн Кемеров мужийн амбан захирагч Аман Тулеев амь үрэгдсэн уурхайчдын ар гэрийнхэнд нэг сая рублийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна. Москвагаас зүүн тийш 3500 км-т, Сибирийн баруун талд байрлах энэхүү уурхай нь жилд найман сая тонн нүүрс олборлодог, тус улсын томоохон уурхайд тооцогддог гэнэ. Дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.


Р.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.