Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ Дэлхийн банкнаас 1-2 тэрбум доллар зээлж магадгүй

Оросын Сангийн яам энэ онд Дэлхийн банкнаас 1-2 тэрбум долларын зээл авч магадгүй аж. Энэ тухай тус улсын Сангийн сайдын орлогч Дмитрий Панкин мэдэгдсэнийг “РИА Новости” дамжууллаа. Түүнчлэн Оросын Засгийн газар 30 жилийн хугацаатай өрийн бичиг олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж магадгүй байгааг тэрбээр хэлжээ. “Зах зээлд энэ төрлийн үнэт цаасны эрэлт хангалттай байгаа” гэж Дмитрий Панкин тайлбарласан байна.
ОХУ сүүлийн 10 жилд анх удаагаа гадаадаас мөнгө зээлэх гэж байгааг мэргэжилтнүүд онцлов. Энэ онд 17.8 тэрбум доллар зээлж авна гэж тооцоолсон байгаа. Гэвч Дмитрий Панкиний хэлснээр бол оросууд үүнээс бага хэмжээний зээл авах бололтой. Учир нь Сангийн яам дотоодын зах зээлдээ рублийн хэрэгсэл гаргахаар төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.
Энэ онд хойд хөршийн төсвийн алдагдал огцом нэмэгдэхээр байгаа тул гадаадаас зээл авах шаардлагатай болжээ. Эдүгээ ОХУ-ын гадаад өр 40 тэрбум доллар байгаа нь 10 жилийн өмнөхөөсөө гурав дахин буурсан үзүүлэлт аж.
Өнгөрсөн оны төсвийн цоорхойгоо оросууд Нөөцийн сангийн хөрөнгөөрөө нөхсөн юм. Үүнээс болж дээрх сангийн хөрөнгө ганц жилийн дотор 2.5 дахин буурсан аж. Эдүгээ Нөөцийн санд ердөө 58 тэрбум доллар үлдсэн байгааг Оросын мэргэжилтнүүд санаа зовнин өгүүлж байна.

Д.МӨНХЧИМЭГ ("Өнөөдөр" сонин)

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.