Охидод бэлэглэхэд хамгийн тохиромжтой хүүхэлдэйнүүдийг “Форбес” сэтгүүлээс нэрлэжээ. Өмнө нь охидын сэтгэлийг татах өнгөтэй, царайлаг хүүхэлдэй үйлдвэрлэдэг байсан бол өнөө үед үйлдвэрлэгчид тэдний оюуны хэрэгцээг хангахад анхаардаг болсныг тус сэтгүүл онцолжээ.
Бяцхан хэрэглэгчдэд зориулан хүүхэлдэй хэрхэн бүтдэг талаарх мэдээллийг сайтаар болон сэтгүүлээр дамжуулан хүргэж байгаа нь энэ төрлийн бизнест өгөөжтэй байдаг аж. Өнөөдөр хүүхэлдэй зөвхөн хүүхдийн хэрэглээ төдий байхаа больсон.
Энэ утгаараа олон төрлийн хүүхэлдэй үйлдвэрлэж байна. Тус сэтгүүлээс нэрлэсэн Барбигийн өрсөлдөгч 13 хүүхэлдэйн жагсаалтад “Winx”, “Dream of Doll”, “Momoko”, “Madame Alexander” брэндийн “охид” багтжээ.
Ж.ЭРДЭНЭ







0 Сэтгэгдэл