Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Охидыг хил дамнуулан худалддаг байсан хэрэгтэнд 13 жилийн ял оноов

Охидыг хил дамнуулан худалддаг байсан Ж.Шинэсүхэд холбогдох хэргийг СХД-ийн шүүх хаалттай хэлэлцсэн байна. Түүнд холбогдох хэргийг УМБГ-аас жил гаруйн хугацаанд шалгаж оны өмнө шүүхэд шилжүүлжээ. Ж.Шинэсүхэд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн III хэсэг болон 124 дүгээр зүйлийн II хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж. Ж.Шинэсүх нь 18-20 насны найман бүсгүйг ажил олгох, сургалтад хамруулах нэрээр хуурч, урд хөршид аваачаад бичиг баримтыг нь хураан авч эрхшээлдээ оруулдаг байжээ. Улмаар Макао руу гарган худалдаалсан аж. Энэ хэргийг Л.Сарангэрэл, Х.Алтанцэцэг, Д.Лувсандорж нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүж, улсын яллагчаар  Ц.Насанбат оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн Ж.Шинэсүхэд чанга дэглэмтэй хорих ангид 13 жил хорих шийтгэл ногдуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.