Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Офицероо хөнөөсөн хурандаа Ганц худагт өлсгөлөн зарлажээ

ШШГЕГ-ын харьяа Ганц худаг дахь хорих 461 дүгээр ангид гурван сэжигтэн, яллагдагч өнгөр сөн долоо хоногоос өлсгөлөн зарлаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

Хууль, хяналт, шийдвэр гүйцэтгэх албаны эх сурвалж дээрх мэдээллийг батлаад өлсгөлөн зарлагчдын нэг нь хилийн цэргийн хурандаа Б.Батболд гэсэн юм. Тэрбээр 2009 оны зургадугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядын дарга байхдаа өөрийн удирдлагад ажиллаж байсан, дэслэгч Д.Булганыг зодож амь насыг нь хохироосон хэрэгт холбогдоод байгаа юм. Уг хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байсан ч хохирогчийн ар гэрийнхэн УЕПГ-т хүсэлт тавьж УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн юм.

Хурандаа Б.Батболдод холбогдох хэргийг УМБГ-т шилжүүлснээс хойш цагдан хориод байгаа аж. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, ял лах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд сэжигтэн “Би хүний амь нас бүрэлгээгүй. Энэ гэмт хэргийг үйлдээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэсэн шаардлага тавьж ийнхүү өлсгөлөн зарлажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.