Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оскар” –ын эзэд тодорлоо

82 дахь удаагаа зохиогдож буй дэлхий дахины анхаарлыг хамгийн ихээр татдаг кино урлагийн энэхүү наадмын эзнээр Кэтрин Бигелоу хэмээх бүсгүй тодорсон юм. Түүний бүтээл “The Hurt Locker” нийт есөн төрөлд нэр дэвшсэнээс зургааг нь хамж чадлаа. Харин цагтаа Кэтринтэй дэр нэгтгэж явсан Жеймс Кэмероны сүр дуулиант “Аватар” кино хоёрдугаар зэрэглэлийн гурван шагналаар л голоо зогоон үлдэв. Ингэснээр Кэтрин Бигелоу “Шилдэг найруулагч”-ийн төрлөөр “Оскар” гардсан анхны бүсгүй болж түүхэнд мөнхөрлөө.  “Шилдэг найруулагч”-ийн шагналыг Кэтрин гардсаны дараа “Шилдэг кино”-гоор бас түүний бүтээлийг нэрлэх нь нэгэнт тодорхой болсон тул Жеймс Кэмерон толгойгоо бага зэрэг сэгсрэхээс өөр юу ч хийж чадаагүй гэнэ. Ашиг орлогоороо тэргүүлж, урьд өмнө дуулдаагүй их мөнгөний уурхай болоод буй “Аватар” ийнхүү мэргэжлийн хүрээнд хамгийн шилдгээр тодорч чадсангүй.  Өнөөгийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хамгийн гол анхаарал татсан сэдэв бол тус бүр есөн номинацид нэр дэвшсэн “Шуурга эзэгнэгч” болон “Аватар”-ын өрсөлдөөн байсан юм. “Шуурга эзэгнэгч” багахан орлогоор бүтсэн, кино прокатаас ердөө л 15 сая ам.доллар цуглуулсан. Харин “Аватар” технологийн гайхамшгаар зарлагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлого буюу хоёр тэрбум гаруй ам.доллар олчихоод байгаа. 
 

Шилдэг зураг авалт: "Avatar"

Шилдэг дууны редактор болон эвлvvлэг: "The Hurt Locker"

Шилдэг хувцас загвар: "The Young Victoria"

Шилдэг урлаг найруулал: "Avatar"

Шилдэг туслах дvрийн эмэгтэй: Mo’Nique "Precious" киноны дvрээр

Шилдэг нvvр будалт: "Star Trek"

Шилдэг анимэшн тєрлийн богино хэмжээний кино: "Logorama"

Шилдэг кино зохиол /шинэ зохиол/: Mark Boal "The Hurt Locker." Киногоор

Шилдэг киноны дуу: "Crazy Heart" киноны "The Weary Kind (Theme from "Crazy Heart")

Шилдэг баримтат кино: "Music by Prudence"

Шилдэг анимэшн кино: "Up."

Шилдэг эффект: "Avatar"

Шилдэг туслах дvрийн эрэгтэй: Christoph Waltz єєрийн тоглосон "Inglourious Basterds." Киногоор тус тус шагнал аваад байна.

Шилдэг гадаад кино: "The Secret in Their Eyes," /Аргентин/

Шилдэг кино редактор: "The Hurt Locker"

Шилдэг бvрэн хэмжээний баримтат кино: "The Cove"

Шилдэг эмэгтэй жvжигчин: Sandra Bullock "The Blind Side"

Шилдэг эрэгтэй жvжигчин: Jeff Bridges "Crazy Heart"

Шилдэг кино: "Hurt Locker"

Шилдэг найруулагч: Kathryn Bigelow

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.