Японы Осака хотын Тэнножи амьтны хүрээлэнгийн тэмээ ботголж, хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. 14 настай Конигийн ботго 35 кг жинтэй, 100 см өндөр гэнэ. Кони дөрвөн жилийн өмнө хөлөө гэмтээн, ихэнхдээ хэвтэж байдаг ч ботгоо хөхүүлэхээр босдог болоод байгаа аж. Харин аав Жак нь “хүү”-гээ хазаж хайраад амраахгүй байгаа тул хажуугийн хашаанд “хоригдсон” байна. Ботгоны нэрийг амьтны хүрээлэнгийн зочдын саналаар шийдэх юм байна. Амьтны хүрээлэнгийн тэмээ маллагч үзэгчдэд “Хоёр бөхтэй тэмээ эрс тэс цаг ууртай Монголд амьдардаг. Амьтны хүрээлэнд төрөх нь ховор тохиолддог” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
М.Сугараа







0 Сэтгэгдэл