Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРШИХ, ЭС ОРШИХУЙН “ЦОМОГ”

 Бодит дүрслэлд б а р и г д а л г ү й өөрсдийн хүсэл сонирхол, мэдрэмжид тулгуурлан урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд тавигджээ. Хийсвэр сэтгэлгээний ертөнцийг илэрхийлэх астракци чиглэлээр уран бүтээл туурвидаг МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар, дотоод сэтгэлийн ертөнцийг бүтээлүүддээ тод гаргадаг барималч Л.Гантөмөр нарын үзэсгэлэн “Цомог” нэртэй.

Ихэвчлэн орших, эс оршихуйн утга учрыг тайлах гэсэн хийсвэр сэтгэлгээний уран бүтээлийг дэлгэсэн тул тэд үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн аж. Үндэсний хэв маяг, уламжлал соёлыг тусгасан, хэсэг бүр нь нэгэн цогц утга санааг илэрхийлэх баримлууд, өнгө, гэрэл сүүдрийн зохиомжийг урнаар шийдэж, үзэгчдийн хараа булаасан, гүн утга агуулга бүхий зургуудыг маргааш хүртэл дэлгэнэ.


У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.