Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орчин үеийн хүүхдүүд хэлд оройтож орж байна

Орчин үеийн хүүхдүүд 10-20 жилийн өмнөх үе тэнгийнхнээсээ оройтон хэлд орж байна хэмээн Америкийн эрдэмтэд дүгнэжээ. Хүүхдүүд анхныхаа үгийг хэлэх нас 1,5-аас 2,5 болж буурсан төдийгүй хөвгүүд бүр гурван нас хүрч байж “Аав аа, ээж ээ” хэмээн хэлдэг болсныг тэд судлан гаргажээ. Энэ бүхний шалтгаан нь хэт их мэдээлэл, байгаль орчны бохирдол болон ирээдүйн эхчүүдийн эрүүл мэнд гэнэ.

Хүүхдээ үеийнхнээсээ хоцорч хэлд орлоо, муу ярьж байна хэмээн үглэдэг эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа ч өөрсдөө архи тамхи хэрэглэх нь хүүхдэд нь хохиролтойг ойлгохгүй байх нь элбэг. Хэл ам муутай хүүхдийг өвчтэй гэж үзэх тохиолдол бий ч тэд нэг хэлд орохоороо үеийнхнээ гүйцэж түрүүлэхдээ амархан байдаг.

Ялангуяа зуны улиралд зусланд гарах, далайд аялах үед тэд хэлд ордог гэнэ. Учир нь хүүхэд цэвэр агаарт гарч, бие махбод нь чийрэгжихээс гадна олон шинэ юм үзэж, сэтгэгдлээ бусадтай хуваалцах гэсэн хүслээс нь шалтгаалдаг ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.