Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орхон аймагт бага насны охиныг хүчирхийлжээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэртээ ганцаараа үлдсэн 13 настай Г-г хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч охины ээж орцны жижүүрээр ажиллаж тэндээ амьдардаг байсан аж. Гэмт этгээд охиныг ганцаараа үлдэхийг нь хүлээж байгаад дайран орж, бузар хэргээ үйлджээ. Тухайн үед охины ээж нэгэн биллярдын төвийг цэвэрлэхээр явсан байж. Эргээд ирэхэд нь хэрэгтэн охиныг нь хүчирхийлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Харамсалтай нь, түүнийг барьж чадалгүй алдсан гэнэ.

Гэмт этгээдийг олж илрүүлэхээр аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж. Энэ хэрэгт хоёр хүн сэжиглэн, эрэн сурвалжилж эхэлжээ. Одоогоор охины бие, сэтгэл санаа тааруухан, аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна.

Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч А.Лхагвадоржоос тодруулахад “Гэмт этгээдийг олж тогтоохоор аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн дуудлага мэдээлэл ирсэн цагаас тасралтгүй ажиллаж байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.