Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Орох” визтэй гадаадын иргэн заавал бүртгүүлнэ

-Гадаадын иргэн манай оронд түр оршин суухын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ? /Сүхбаатар дүүргийн иргэн Г.Дашдаваа/

-Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад 30 хоног хүртэл албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэнийг зорчигч гэдэг. Зорчигч гадаадын иргэн нь бүртгүүлэхгүй. Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр ирэгч гэдэг. Түр хугацаагаар ирэх гадаадын иргэн нь визийн зөвшөөрөл авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолоор баталсан ‘’Монгол Улсын виз олгох журам‘’-ын 2.1.-д заасны дагуу, Монгол Улсад түр ирэгч /31-90 хоногийн “орох-гарах” буюу “орох” визээр ирсэн/ гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тус тус түүнийг ирснээс хойш долоо хоногийн дотор Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлж, буцахаас нь өмнө бүртгэлээс хасуулна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Бүртгэхийг хүссэн албан бичиг; хувь хүн бол өргөдөл

2. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/

3. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд сертификатын нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/

4. Гадаад паспорт

5. Цээж зураг /3х4 см/ – 1 хувь

6. Бүртгэлийн анкет бөглөх

/Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар/

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.