Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орос улс түшмэдийнхээ тоог 20 ХУВЬ ЦОМХТГОНО

Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын түшмэдийн тоог 20 хувиар цомхтгоход бэлэн байхыг Засгийн газартаа үүрэг болгожээ. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ эцсийн үр дүнг харах хэрэгтэй. Ингэсний дараа сая шийдвэр гаргана гэж тэр хэлсэн байна. Оросын Сангийн сайд Алексей Кудрин өмнө нь холбооны таван түшмэл тутмын нэгийг ажлаас чөлөөлөх санал дэвшүүлж байжээ.
Ойрын гурван жилд төрийн 120 орчим мянган албан хаагчийн орон тоог танавал төсвөөс жил бүр 43.4 тэрбум рубль хэмнэх тооцоог дээрх яам хийсэн байна. Энэхүү хэмнэсэн мөнгөний тэн хагасыг төсвийнхний цалинг нэмэхэд зарцуулах бөгөөд энэ нь нэг талаар яам, агентлагийн хувьд төсөв хэмнэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх урамшуулал болох юм байна.
Төрийн албан хаагчдыг цомхтгох нь цогц зорилтыг шийдвэрлэх боломж олгох ач холбогдолтой ч гэсэн үнэндээ ихээхэн хатуу чанга арга хэмжээ. Орон тооны цомхтгол нь хүний хувь заяатай холбоотой учраас механик шийдвэр гаргаж, дан ганц мөнгө санхүүгийн өнцгөөс хандаж болохгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Албан ёсны тоо баримтаас үзвэл 2008 оны эцсийн байдлаар Орос улсад төрийн 850 мянган албан хаагч байсан, албан бусаар бол энэ тоо 1.5 саяд хүрч магадгүй гэж
үздэг байжээ.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.