Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орос оронд хэн хайртай вэ?

ОХУ-ын SuperJob.ru сайтаас “Манай оронтой хамгийн нөхөрсөг ард түмэн хаанах вэ?” гэсэн санал асуулга явуулсан байна. Судалгаанд оролцогчдын 12 хувь нь Оросын ард түмний найз нөхөр бол Хятад гэсэн хариу өгчээ. Гэвч үүнийг эрдэмтэд тайлбарлахдаа Хятадыг үнэхээр сайн болоод тэгж үзсэндээ биш, харин бага зэрэг хошигносон хариулт гэжээ. Жишээ нь “Манай нутаг дэвсгэр, газрын баялаг 20-30 жилийн дараа ганц ч буун дуугүйгээр тэдний гарт орно гэдгийг Хятадууд мэдэж байгаа болохоор бидэнд сайн байх”, “Бид хэзээ ч Дорнын залийг гүйцэж ойлгохгүй” гэх зэрэг хариулт байсан аж. Үнэхээр Хятадын хэвлэл мэдээллээр Оросыг ер шүүмжлэдэггүй болсон юм гэнэ. Асуулгад оролцсон хүмүүсийн 12 хувь нь Орост дуртай ард түмэн дэлхийд байхгүй гэж хариулсан бол Венесуэл, Германыг найзаа хэмээн тус бүр найман хувь нь үзжээ. Беларусийг зургаа, Америк Францыг дөрөв, Казахстан, Кубыг хоёр хувь нь дэмжсэн байна. Харин манай орныг ОХУ-ын нөхөр хэмээн дөнгөж нэг хувь нь тооцсон байх юм Судалгаанд оролцогчдын 17 хувь нь Оростой нөхөрсөг ард түмнийг нэрлэхээс түдгэлзжээ.
Харин ОХУ-ын дайснаар эртний өрсөлдөгч Америк 24 хувийн саналаар тасархай түрүүлсэн байна. Дайтаад удаагүй байгаа Гүрж 17 хувиар хоёрдугаар байрт орж, байгалийн хийн төлбөрийн маргаантай байгаа Украин 9 хувьтай “хүрэл медаль” өвөртлөв. Санал асуулгад оролцогчдын гурван хувь нь манай оронд дайсан байхгүй хэмээн их л өөдрөг хариулт өгчээ. Тэгвэл 16 хувь нь “Дайсан байгаа эсэх хамаагүй. Гол нь оросууд өөрсдөө эх орондоо хайртай байх нь чухал “ гэж хариулжээ.

М.Сугар-Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.