Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орос, Монголын хилийн 14 боомтыг хаалаа

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины гуравдугаар сарын 25-нд гаргасан захирамжийн дагуу энэ сарын 1-нээс эхлэн Орос, Монголын хилийн зарим боомтуудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоолоо. 2009 онд ОХУ-ын Хилийн албаны газрын хийсэн шалгалтаар Буриад, Тува, Байгалийн чанадын 14 боомтыг хаажээ. Дээрх боомтуудад гаалийн шалгалтын тоног төхөөрөмж хангалтгүй гэсэн дүгнэлттэй гарчээ. Эдгээр боомтыг хаах талаар өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон Монгол, ОХУ-ын холбогдох байгууллагуудын уулзалт дээр тохиролцсон аж. ОХУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч хилийн боомтыг хаасан нь  хоёр улсын хамтын ажиллагаа болон хилийн бүс нутгуудын эдийн засаг, нийгмийн асуудалд ямар ч нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Эдгээр боомт нь 1990 оноос хойш бараг ажиллаагүй гэнэ. Хуучин ЗХУ-ын үед энд хилийн зурвасын тор ч байхгүй, мал гаргах зориулалттай байсан бол сүүлийн үед тор татаж, хамгаалалт чангарснаар хэрэгцээгүй болсон аж. Тувагийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр Кызыл-Хая – Бөхмөрөнгийн боомт улирлын чанартай ажиллах юм байна.
Хаагдсан хилийн боомт:
Алтан – Аганцын-гол, Тайрисин-Аршан – Баян-Зүрх, Санага – Хэгти, Уш-Бельдир – Шишхид-гол, Боций – Хонгор-Овоо, Наушки – Цагаан-Арал, Киран – Хутаг-Өндөр,
Цаган-Челутай – Хүдэр, Новый Дурулгуй – Ямалхын-гол, Кызыл-Хая – Бөхмөрөн,
Хандагайты – Тэли, Торгалыг – Тэли, Сарыг-Холь – Давст, Сарыг-Холь – Тэс.

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.