Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРОС ДАРГА НАР ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН МАШИН УНАНА

 ОХУ-ын Ерөнхийлөгч өнөөгийн байдлаар сум үл нэвтрүүлдэг, хуяглагдсан “Mersedes S600 Pullman Guard” машин хөлөглөдөг. Энэ мэтчилэн дээд албан тушаалтнууд нь ч гадаадын унаатай. Тэгвэл энэ оноос Ерөнхийлөгчөөсөө эхлэн өндөр албаныхан зөвхөн өөрийн оронд үйлдвэрлэсэн машин унадаг болох шийдвэр гарсан аж. Энэ зорилгоор “ЗиЛ” авто компани дарга нарын тусгай лимузиний захиалгад дарагдаад байгаа сурагтай.

Тус компанийн зохион бүтээгчид эхний ээлжинд Ерөнхийлөгчийн унааны 3D загварыг сэтгүүлчдэд танилцуулжээ. Энэхүү авто хөлгийг бүтээхдээ “ЗиЛ”-ийн VIP загварын уламжлалыг хадгалсан бөгөөд техникийн үзүүлэлтийн талаар харин хаалттай мэдээлэл хийсэн гэнэ. Тэгэхээр энэ оны сүүлчээс орос дарга нар иймэрхүү унаатай болох юм байна.

Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.