Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ОРОСЫН ӨВӨЛ”

Энэ сарын 4-нд болсон Оросын Төрийн Думийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор сүүлийн үед болж буй үйл явдлуудаас үүдээд Орос өөрчлөгдөж, Кремль шинэ нөхцөл байдалд зохицох хэрэгтэй болж байна гэсэн дүгнэлтийг Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хийж байна. Үнэндээ ч хэл амаа ололцох чадваргүй байгаа эрх баригчиддаа “арабын ха вар” шиг эсэргүүцэл, тэмцлээр хариу барина хэмээн Оросын сөрөг хүчин нь заналхийлэх боллоо. Английн “Дейли Телеграф” сонины саяхны нэгэн дугаарт “Ийм юм болно гэж нэг долоо хоногийн өмнө бол төсөөлөхгүй байж билээ.

Оросын сөрөг хүчин урьд нь эсэргүүцэж тэмцэж байсан ч даанч хүч муутай байв. Эрх баригчид нь ч даруйхан хүчээр нухчин дарчихдаг, тийм болохоор Кремльд өчүүхэн төдий ч эвгүйцдэггүй байлаа. Тэгвэл одоо байдал их өөр байна. Саяхан болтол жагсаал цуглаанд оролцохгүй байсан, улс төрийг ер анхаарч байгаагүй хүмүүс хүртэл хэдэн арван мянгаараа тэмцэлд нэгдэж байгааг цагдаа нар сэрэмжлэнгүй ажиглан зогсохоос хэтрэхгүй байна” хэмээн бичлээ. “Орост иргэний нийгэм нойрноосоо сэрлээ” гэж Германы “Die Welt” сонин энэ үйл явдалд зориулсан өгүүллээ нэрлэсэн байна. Түүнд “Ням гаригийн өглөө эндхийн олон хүн сэрэхдээ огт өөр улс оронд байгаа мэт мэдрэмж төржээ. Саяхан Москвагийн Намагт талбай дээр Парламентын сонгуулийн үеийн луйвар хийгээд Путиний дэглэмийг эсэргүүцэж 100 мянган хүн цугласан юм. Энэ бол сүүлийн 12 жилд байгаагүй том жагсаал бөгөөд тайван болж өнгөрлөө” гэж өгүүлсэн байна.

Путинийг төр, засгийн жолоог барьж байх үеийнхээс хавьгүй илүү өөрчлөлт Тө- рийн Думийн сонгууль болсноос хойших нэг долоо хоногийн дотор бий боллоо гэж гадаадын хэвлэлүүд дуу алдаж байна. Америкийн долоо хоног тутмын Time сэтгүүл Оросын сөрөг хүчнийг урьд нь эрх баригчиддаа хэзээ ч одооных шиг аюултай санагдаж байгаагүй гэж үзэв. Кремль өнөөдрөөс эхлэн сөрөг хүчиндээ элдэв нэр хоч зүүж, тэднийг хамгийн муу муухай юмтай зүйрлэчихээд түүнийгээ хайхрахгүй юм уу, зүгээр л тэднээс хол хөндий байж болохгүй боллоо гэсэн Time сэтгүүлийн сэтгүүлчдийн бодлыг Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн хуваалцаж байна. Энэ бүхнээс үүдээд Намагт талбай дээрх эсэргүүцлийн хөдөлгөөн цаашид хэрхэн өрнөх бол, иргэний ухамсар ийн өөрчлөгдсөнд Оросын удирдлага яаж хандах бол гэсэн хоёр асуулт гарч ирж байгаа юм.

“Москва болон Оросын бусад хотод болсон жагсаалын цар хүрээ арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Путиний эрин үе эхэлснээс хойших хугацааны иргэний эсэргүүцлийн тэмдэглэлт өдөр болголоо. Гэхдээ цаашид яах вэ гэдэг л хамгийн гол асуудал юм” гэж Английн The Independent сонинд бичив. Жагсаалд оролцогчид бүгд статус-кво-г халахын төлөө, тун цөөхөн хүн сөрөг хүчний удирдагчдын нэг-Борис Немцовыг дэмжихэд бэлэн бай сан юм. Харин өргөн олон түмний дэмжлэгийг ихэд хүлээж буй цорын ганц хүн болох Алексей Навальный нь улс төрийн ямар ч туршлагагүй нэгэн хэмээн уг өгүүллийг бичигч тэмдэглэ сэн байна. Цааш нь, маш олон хүн оролцох Засгийн газрын эс рэг цуглаан хийхээр зөвшөө рөл авна гэдэг Орос улсын хувьд урьд хожид дуулдаагүй явдал. Тэгэхлээр ийм зөвшөөрөл олгосон нь эрхэм Путин өөрөөр сэтгэгчдийн зарим төлөөлөлтэй эвлэрэхээс татгалзахг үй гэдгээ дэлхий дахинд харуулахыг хичээж буйн илрэл гэж уг өгүүлэлд дүгнэжээ.

Гэхдээ бусад тохиолдолд жагсагчдад аль болохоор саад болохыг эрх баригчид хичээсэн гэж үзэж байна. Тэр ч бүү хэл жагсаал тэмцэлд оролцогчдод халдварт өвчин тараана, цэргийн албанд дайчилна гэх мэтээр заналхийлсэн гэж уг өгүүлэлд дурджээ. Гадаадын ихэнх хэвлэл Орост болж буй тэмцэл хөдөлг өө нийг 2011 оны эхнээс араб дахиныг нөмөрсөн эсэргүүцэл яваан даа олныг хамарсан хүчирхэг хөдөлгөөн болсны урьдач нөхцөл бий болж байгаа юм биш үү гэх байдлаар хандаж байна. Тэгтэл элдвийг сэдэх дээ дуртай сэтгүүлчид тун удал гүй дүрэлзэж мэдэх ар дын бослого хөдөлгөөнд “Цас ны хувьсгал”, “Оросын өвөл” гэх мэт нэр хайрлаад эхэлсэн байна.

Орост сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчид байхгүй гэж үздэг хүмүүст хариулт болгон хийж буй “Шударга сонгуулийн төлөө” жагсаалын талаар одоо бичиж байна. Энэ жагсаалыг үзэл суртлаас ангид гэж үзэж буй бололтой. Сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн дотор Коммунист намын төлөөлөл, үндэсний үзэлтнүүд, бэлгийн хэвийн биш харилцааг сонирхогчдын эрх ашгийг хамгаалагчид байжээ. Тэднийг сонгуулийн үеийн ёс бус үйл ажиллагааг эсэргүүцэж буй үзэл бодол нь нэгтгэж байгаа бөгөөд саналын хуудсыг дахин тоолох, Ерөнхий сайд Путинийг огцрохыг шаардаж байна. Москвагийн Намагт талбайд 50000 хүн цугларсан нь Оросын нийслэлийн хувьд үзэгдээгүй явдал гэдэгт Египет, Тунисийн нийслэлийн төв талбайд сая сая хүмүүсийн хийсэн жагсаалд хөөрч дэвэрсэн хүмүүсийг итгүүлэхийг Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд үнэхээр чармайж байна. Гэтэл дэлхий дахины хэмжээнд авч үзвэл 50.000 гэдэг өчүүхэн тоо.

Гэхдээ Москвагийн хувьд их тоо. Владимир Путин хэзээ ч ийм цар хэмжээтэй тэмцэлтэй тулгарч байгаагүй. Тэрбээр төр, засгийн өндөр эрх мэдэлд байхдаа өөрийгөө Оросын хамгийн нэр хүндтэй, хүчир хэг улстөрч гэдэгт эргэлзэхээ больсон байсан гэж Москвагийн ВВС Newsийн сурвалжлагч олон түмний сонорт хүргэв. Тэгэхдээ жагсаал тэмцэлд оролцогчид ноён Путиний Засгийн газарт үхлийн цохилт өгч чадахгүй байж болох ч Засгийн эрхийг барьж байгаа хүмүүсийн хувьд 12 жилийн хугацаанд хамгийн түгшүүр төрүүлсэн үйл явдал байж болохыг анхаарахгүй байж болохгүй хэмээн дээр өгүүлсэн нийтлэлд дүгнэжээ. “Бий болж буй шинэ нөхцөл байдалд Оросын эрх баригчид хэрхэн хандаж буй тухайд янз бүрийн санал бодол дэвшүүлсээр байна. Тухайлбал, Засгийн газраа нэлээд олон буулт хийлгэхэд жагсагчид хүргэсэн бөгөөд энэ нь Москвагийн төвд олон хүн оролцсон жагсаал хийхийг эрх баригчид зөвшөөрөхөөс аргагүй болгосон” гэж The Guardian”-ы сэтгүүлчид үзжээ.

Энэ нь Москвагийн төвд жагсаал хийхийг, түүнийг төрийн мэдлийн бүхий л сувгаар олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрснөөр дахин харагдаж байна. ОХУ-ын дээд эрх баригчид хоёр хэсэгт хуваагдсан гэж Time сэтгүүлийн сурвалжлагчид үзэж байсан бө- гөөд тоогоор үлэмж илүү эхний хэсгийнхэн нь тэмцэгчдэд богино хугацааны дотор шийдвэр өгч, жагсаал цуглаан хийхийг хориглож, шаардлага гарвал хүчээр хөөн тараах нь зүйтэй гэж үзжээ. Гэтэл эсэргүүцлийн хөдөлгөөн намжих болов уу гэж найдсан хүмүүс ч бас байжээ. Энэ сарын 10-нд эрч хүчээ авсан эсэргүүцлийн жагсаал цуглааны явцад Оросын эрх баригчдын гаргасан хандлага явж явж эцсийн хувилбараар хамгийн оновчтой нь байсан байж болох юм.

Цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглээгүй нь тэд дээрээсээ ийм шийдвэр авсныг харуулж буй болохоос биш, ард түмэнтэйгээ хамт байгааг илтгэхгүй юм. Тодруулга: Алексей Анатольевич Навальный 1976 онд Москва мужийн Бутыньд төрсөн. Хуульч мэргэжилтэй, бизнесмен, улс төр, нийгмийн зүтгэлтэн. ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийн Санхүү, зээлийн ангид орж, 2001 онд төгссөн. 2000 онд Оросын ардчиллын нэгдсэн “Яблоко” намд элсжээ. Гэвч үндсэрхэг үзлийн улмаас тухайн намдаа “улс төрийн хохирол” учруулсан учир хөөгдсөн байна. Өөрийнх нь хэлснээр бол Григорий Явлинскийг огцрохыг шаардсанаас энэ арга хэмжээ үүдэлтэй аж.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.