Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын тэрбумтнуудын тоо хоёр дахин өсчээ

Оросын тэрбумтнуудын тоо өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдэж, 32 байснаа 62 болж өсчээ. Түүнчлэн “Форбс” сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн баян 10 хүний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 70 тэрбум доллароор өссөн байна.
Харин Оросын чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгө хоёр дахин өсч, 297 тэрбум доллар хүрчээ. Оросын тэрбумтнуудын жагсаалтыг хамгийн анх 2004 онд “Форбс” сэтгүүл гаргажээ. Тус улсын баячуудыг жагсаалтыг мэдээж хэрэгт Михаил Ходоровский, Роман Абрамович нар тэргүүлдэг байна. “2009 оны үзүүлэлт 2006 оны үзүүлэлттэй ойролцоо гарсан. Гурван жилийн өмнө тэрбумтнуудын тоо 60 байсан. Энэ нь шинээр гаргасан жагсаалтын үзүүлэлттэй бараг ижил тоо” гэж “Форбс” сэтгүүл мэдэгджээ.
2008 оны жагсаалтад Орос баячууд 10 тэрбум хүрэхгүй долларын хөрөнгөтэй байсан бөгөөд эдийн засгийн хямрал ихээхэн нөлөөлсөн байжээ. Тус оны жагсаалтыг тэргүүнд бичигдсэн Михаил Прохоров 9,5 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Харин 2009 оны жагсаалтын тэргүүлэгч, Оросын ган боловруулдаг “НЛМК” компанийн гол хувьцаа эзэмшигч Владимир Лисин 15,8 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Хоёрдугаарт “Онексим” группын Ерөнхийлөгч Михаил Прохоров 13,4 тэрбум доллар, гуравдугаарт “Альфа” группын Михаил Фридман 12,7 тэрбум доллароор бичигджээ. Михаил Фридман одоо тус улсын хамгийн баяны хүмүүсийн агсаалтын хоёрдугаарт бичигджээ.
2009 онд Владимир Потанин, Виктор Рашников, Олег Дерипаска, Михаил Фридман, Владимир Евтушенко, Алексей Мордашев, Алишер Усманов нар хөрөнгөө арвижуулсан байна. 2010 оны Оросын тэрбумтнуудын жагсаалтыг 2008 онтой харьцуулахад шинээр 11 хүн орж иржээ.
“Форбс” сэтгүүлийн мэдээлснээр, долларын хөрөнгөтэй тэрбумтнуудын тоо дэлхийн даяар өсч байгаа бөгөөд 1000 гаруй хүнээр нэмэгдсэн байна. Түүнчлэн дэлхийн хамгийн баяны хүнээр мексик гаралтай Карлос Слим тодорч, Билл Гейтсийн халааг авчээ. Карлос Слимийн хөрөнгө 53,5 тэрбум доллар аж. Харин дэлхийн хамгийн баян хүний хоёрдугаарт Билл Гейтс 53 тэрбум доллароор бичигдэн түүний араас Уоррен Буффет 47 тэрбум доллароор оржээ.
Дэлхийн хамгийн баян 10 хүний нийт хөрөнгө нэг жилийн дотор 342 тэрбум доллар болж өссөн байна. Харин жилийн өмнө энэ үзүүлэлт 254 тэрбум доллар байжээ. Өссөн үзүүлэлтийг тооцвол, хамгийн баян 10 хүний нэг нь хөрөнгөө жилд дунджаар 3,5 тэрбум доллароор өсгөсөн гэсэн үг юм.
С.Отгонбаяр"Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.