Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын гаальчид баатар болох гээд шившгээ дэлгэв

Оросын “РИА Новости” агентлагийн ирүүлсэн мэдээнээс иш татан, Монголын нэгэн эмэгтэй ОХУ-ын хил дээр хар тамхи гаргах гэж байгаад баригдсан тухай мэдээг нийтэлсэн билээ. Тэрхүү мэдээнд манай нэгэн эмэгтэй гар утсандаа 2.71 грамм гашиш авч яваад баригдсан гэсэн байлаа.

Гэтэл Оросын Зүүн Сибирийн цагдаагийнхан дээрх хэргийн учрыг олсон байна. Энэ хэрэгт манай иргэн огт хамаагүй бөгөөд түүгээр ч барахгүй түүнийг хэлмэгдүүлэх шахсан нь тодорхой болсон байна. Тийм ч учраас уучлалт гуйх мэт “РИА Новости” гааль дээр чухам юу болсныг тодорхой мэдээлжээ. Үнэндээ дээрх хар тамхийг Оросын гаальчид өөрсдөө манай иргэний гар утсанд хийсэн шившигт хэрэг болжээ. Монгол эмэгтэйг гүтгэсэн энэ үйл явдал дэндүү шог шоу байжээ. Учир нь Буриадын гаальчид өөрийн ажлын үзүүлэлтээ өндөр байна гэж дарга нартаа харуулахын тулд гэмгүй зорчигчдын ачаа бараанд зориуд хар тамхи хийж, түүнийгээ олсон дүр эсгэн нэр алдар зүүдэг хөгийн арга тогтсон байж болох гэнэ.

Учир нь Буриадын гаалийн хоёр ч ажилтан Оросоос Монголд хар тамхи оруулдаг хэрэгт буруутгагдаад байгаа аж. Энэ удаад тэдний хар тамхи илрүүлж “баатар” бо лох гэсэн шоу балран унажээ. Тэд юуны учир Монгол бүсгүйг сонгон авсан юм бүү мэд, юутай ч түүнийг золтой л хэрэгт хийчихээгүй байна.

Энэ мэт ичгүүргүй явдал урьд хэдэн удаа гарч, хэчнээн хүн хэлмэгдсэн юм билээ, хэн мэдлээ. Хэрэв Хятадын хил дээр ийм явдал гарсан гэхэд манай иргэн буруугүй байсан ч үг дуугүй шууд л ял авах буй заа. Хаа очиж Орсоын цагдаа нар сайн ажилласны хүчинд дээрх жигшүүрт явдлыг таслан зогсоолоо. Буриадын гаальчид дарга нараасаа коко авах гэсэн биш “мэхт мэхэндээ” гэгчээр өөрсдөө хүн гүтгэсэн хэрэгт унах нь тэр. Өдгөө тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.