Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросыг дагах уу, Хятадыг дэмжих үү

Энэ асуултад хариу өгөхөөр УИХ-ын гишүүд өчигдөр ухаанаа уралдуулав. Энэ нь төмөр замын бодлогын асуудал байв. Эдийн засгийн уг томоохон асуудлын ард улс төрийн ашиг сонирхол байж мэдэхийг ч тэд сануулцгаасан. Нэлээд хугацааны турш төмөр замаа ямар маршрут, царигтайгаар тавих талаар маргалдсаны эцэст Засгийн газар төслөө боловсруулан оруулж ир сэн юм. Тэд Тавантолгой, Оюутолгойгоос Сайншанд-ОХУ гэсэн чиг лэлийг сонгожээ. Эхний ээлжинд 1000 км төмөр зам барих аж. Мөн 1520 ммийн буюу өргөн царигтайгаар барихаар сонгосон юм байна. Гишүүдийн шүүмжлэл чухам цариг, маршрут тойрч өрнөв. Олон улсын стандарт нь нарийн буюу 1435 мм-ийн цариг байхад бид өргөн царигийг сонгож буй нь хөгжих биш ухрах зам гэцгээв. Нарийн царигийг Хятад, өргөнийг нь Оросын талын ашиг сонирхлыг илэрхийлж байна гэж тэд “автоматаар” ойлгожээ. Энэ тухай зарим нь биедээ зөвлөж, ийм ойлголтоосоо салахыг уриаллаа. Дээрх төмөр зам 10 орчим аймгийн нутгийг дайрч өнгөрөх аж. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн үр ашиг, хэтийн төлөв зэргээ тооцож ийм зам сонгосноо сайд Х.Баттулга тайлбарлав.

Өргөн цариг тай төмөр замаар БНХАУ руу нүүрс, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх болоход хил дээр шилжүүлэн зөөх хэрэг гарна. Зардал нь талийгаад өгнө гэж зарим нь үзэв. Бас зөвхөн нарийн царигтай төмөр зам барьчихвал хятадууд дуртай үедээ орж ирээд манай улсыг “эзэлчихнэ” гэсэн айдас байгаа гэнэ.

Н.Ганбямба: Одоо өрг өн царигтай төмөр зам барьчихвал дараагийн Засгийн газар үүнийг нарийн болгох гэж их хөрөнгө гаргана. Хойч үе маань биднийг хараах болно шүү дээ. Өргөн замаар тээвэрлэсэн ачааг Хятадын хил дээр шилжүүлэн зөөх нь тэр улсын бизнесийг л дэмжиж байна гэсэн үг.

Х.Баттулга: Нарийн царигт дутагдал бий. Хоёр том хөршийн дунд байдаг манай улс ОХУ-ын транссибирийн боомтоор дамжуулан далайд гарцтай болох зорилгоор, харин ч хойч үедээ ха раалгахг үйн тулд өр гөн царигийг сонгож байгаа юм. Жигжигням /УБТЗ нийгэмлэгийн тээврийн хэлтсийн орлогч дарга/: 1520, 1435 мм царигийн аль нь сайн талаар техникийн дүгнэлт гараагүй. Өргөн төмөр зам тавиад бараа шилжүүлэн ачих, нарийныг тавиад Хятадын зүтгүүр манай хилд орж ирж зөөх хоёрын зардал ижил. Ер нь Монголын нийт төмөр замын бодлогын талаар ярьж байгаа учир нэг л стандарттай байсан нь зөв. Одоогийн төмөр замууд 1520 мм-ийн царигтай шүү дээ.

Ц.Батбаяр: Эдийн засгийн үр ашиг л хамгийн чухал. 1520 мм нь дөрөв, 1435 мм нь найман давуу талтай гэж байна. Нарийн цариг тавьчихвал Хятадын цэргүүд ороод ирнэ гэх юм. Одоо төмөр замаар орж ирж байлддаг цаг биш. Дайн болбол бөмбөгдөөд л гүйцээ шүү дээ.

Х.Баттулга: Хүнсний ба раа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг бид гаднаас авч, БНХАУ-аас хараат байна. Одоо уул уурхайн салбарын бүтээгдэхүү нээ тэд нийд өг чих вөл 100 хувь хараат болно. УИХ-ын гишүүд тунгаах биз. Оюутолгой, Тавантолгойн орд ашиглалтад орчихвол шатахууны хэрэглээ одоогийнхоос тав дахин нэмэгдэнэ. Одоо манай хэрэглээ 600 сая доллартай тэнцэхээр байгаа. ОХУ руу төмөр зам тавьснаар энэ асуудлыг хамт шийдэхээр тооцсон юм. Төмөр замаар цэргүүд орж ирээд дайн хийхгүй байх л даа. Гэхдээ Ирак, Югославт явган цэргүүд хилийг нь давж орсон тохиолдол байдаг юм билээ шүү. Бид ОХУ-ын транссибирийг хоёр дахь боомт болгоод далай руу гарах гээд байгаа юм. Мөн 65 хувийн хөнгөлөлт эдлэхээр тохироо хийсэн. Тяньжины боомт хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ч бодит байдалд тийм биш байгаа.

Су.Батболд: ОХУ өргөн царигаа нарийн болгохоор ажиллаж байгаа юм билээ. Хэдэн зуун мянган км төмөр зам тавих гээд хүлээх хооронд нүүрс хэрэглэхээ больчих вий. Үүний оронд бэлэн нүүрсээ урагш гаргаж байвал яасан юм?

Х.Баттулга: Хэдэн зуун мянга биш 1000 км төмөр зам эхний ээлжинд тавина. Үүнийгээ бид хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Наушка-Улаанбаатарын чиглэлийн 410 км төмөр замыг хоёр жилийн дотор барьсан. Тэр үед гар аргаар зам тавьсан бол одоо техник хөгжсөн учир ийм боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.