Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орон тоонд нь багтааж төсвийг батлах нь зөв гэв

УИХ дахь АН-ын бүлгийнхэн ч Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын зарчмыг дэмжсэн байна. Гэхдээ найман хүнтэй Ажлын хэсэг байгуулж судлахаар болсон аж. Мөн энэ оны төсвийн тодотголыг хөндөж, Ч.Улаанаар ахлуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ. Энэ тухай АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Зарлагыг танах боломж бий гэж бид үзлээ.

Тухайлбал, 2000 онд төрийн албан хаагчийн тоо 120.000 байсан бол одоо 154.000 болсон байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа төрийн үйлчилгээний салбарт өөрчлөлт чухал. Одоо тоог нь тогтоогоод түүнд нь тааруулж төсвийг УИХ баталдаг болох нь зөв гэсэн саналыг гишүүд хэлсэн. Энэ мэтээр олон санал гарлаа.

Ажлын хэсгүүд саналаа нэгтгэсний дараа бид эцсийн байр сууриа илэрхийлэх болно. Хүүхдийн мөнгийг Засгийн газрын хуралдаанаар ярих ёстой. Үүнийг тодотголыг батлахаас өмнө шийдэх ёстой гэсэн байр суурь маань хэвээр байгаа” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.