Нийслэлийн ЗДТГ-ын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн ерөнхий инженер Ө.Сүхбаатарт холбогдох хээл хахуулийн хэргийг Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэж таван жилийн хорих ял ногдууллаа.
Тэрбээр уг албан тушаалыг хашихын зэрэгцээ нийслэлийн ЗДТГ-ын Барилга хүлээн авах техникийн комиссын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” компанийн захирал Ван Сэн Тоноос гурван өрөө байр хахуульд авсан аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнд 2009 оны дөрөвдүгээр сарын 16-наас эрүүгийн хэрэг үүсгэн, авлигад авсан гурван өрөө байрыг битүүмжлэн, хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. Шүүхээс “Шүнди” компанийн захирал БНХАУ-ын иргэн Ван Сэн Тоныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.







0 Сэтгэгдэл