Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэрлэнэ

Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийд вэрлэх, ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны үнийн зохистой тогтолцоог бүрдүүлэхээр Улаанбаатар хот, Барилгын ассоциацитай хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Монголын Барилгын ассоциацийн ерөнхийлөгч О.Чулуунбат нар өчигдөр гарын үсэг зуржээ. Талууд юуны өмнө нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох та лаар хэд хэдэн хуулийг шинээр боловсруулж батлуулах аж. Мөн байгаль эко логийн тэнцвэртэй байдлыг хангах, барилгын материалын чанар аюулгүй байдлыг хангах талаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Зөв шөөрөл олгохоос эхлээд барилга угсралтын ажил хийх хүртэлх үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд оруулах арга хэмжээг ЗТБХБЯ, ЭБЭХЯ-тай хамтран хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах юм байна.

Дэд бүтэц бүхий газарт шинээр барих орон сууцны барилгын 50 хувь нь бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй байхаар төлөвлөж, иргэд өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих нөхцөлийг бүрдүүлж, эхний ээлжинд “Налайх, Багахангай дүүрэгт “Барилгын материалын үйлдвэрлэлийн парк” байгуулах асуудлыг хамтран шийдвэрлэхээр боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.