Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орон нутгийн шүүхүүд Ерөнхий шүүгчээ сонгосоор байна

Улс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгчдийн зөвлөгөөнөө хийжээ. Ингээд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Гансүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр П.Болор нар олонхын санал авч  сонгогдлоо. Мөн Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ё.Бямбацэрэн, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мөнхжаргал, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Цэрэнханд, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Мягмарсүрэн нар сонгогдсон байна. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Сосорбарам, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Энхтайван, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Отгонбямба,   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр М.Эрдэнэ-Очир нар сонгогдож тамга, тэмдгээ хүлээн авлаа.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.