Тайландын “Songkhla zoo” амьтны хүрээлэнд өчигдөр буюу Валентиний баярын өдрөөр орангутан хос болох 20 настай Нэнси, 12 настай Сурияа нар гэрлэлтээ батлуулжээ. Тэд гурван сарын турш “үерхсэн” бөгөөд бие биедээ тун хайртай учраас амьтны хүрээлэнгийн захиргаа тэдний гэрлэх ёслолыг хийхээр шийдсэн гэнэ. Энэ үеэр олон хос цугларч тэдний хуримын гэрч болсон аж. Тайланд үндэстний уламжлалаар тэдний хуримыг зохион байгуулсан бөгөөд хосууд одоо бал сарын аялалдаа гарч, сафаригаар аялж буй.
Б.Оюутан







0 Сэтгэгдэл