Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Он гарсаар найман сурагч эрүүлжүүлэгджээ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийслэлд 1639 гэмт хэрэг гарчээ. Үүний 348-ийг нь согтуугаар үйлдсэн байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өсчээ. Тэр дундаа хулгай, танхай, бусдын биед гэмтэл учруулах гэх мэт хэрэг хамгийн их гарч байгаа гэнэ.  Он гарсаар 15550 хүн эрүүлжүүлэгдсэнээс 581 нь эмэгтэй, 299 оюутан, 14 нь гадаадын иргэн, найм нь ерөнхий боловсролын сурагч байжээ. Энэ нь зөвхөн баригдаж эрүүлжүүлэгдсэн тоо. Харин цаана нь баригдаагүй хэчнээн хүн, тэр дундаа монголын ирээдүй болсон хэчнээн сурагёч “хар  усанд” толгойгоо мэдүүлж байгааг хэлж мэдэхгүй. Нийслэлд тусгай зөвшөөрлийн эрхтэй, эрхгүй архи худалдан борлуулах 4000 орчим үйлчилгээний цэг бий. Нэг хүнд 40 шил архи буюу 200 литр архи ногдож байгаа аж. Энэ янзаараа монголын ирээдүйг архидалтын манан нөмрөхөд ойрхон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.