Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оны эхний хагаст 11 хөлөг онгоц барьцаалжээ

Сомалийн далайн дээрэмчид 2010 оны эхний хагаст 11 хөлөг онгоц булаан авч, 194 далайчныг барьцаалсны 12 нь шархдаж байсан тухай Олон улсын далайн товчоо мэдэгдэв.
Дэлхийн нийт далайн дээрэмчин тээврийн болон загас агнуурын хөлөг онгоцонд 67 удаа халдснаас Сомалийн дээрэмчид 35-ыг нь үйлджээ.
Далайн дээрэмчид ихэвчлэн Кени, Танзани, Сейшелийн арал, Мадагаскарын эрэг хавиар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зарим тохиолдолд Сомалиас 1000 милийн зайтай газар хөлөг онгоцонд халддаг байна.
Далайчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тэр дундаа Оросын үйлдвэрчний эвлэл бүх орны Засгийн газарт илгээх хагас сая тулган шаардах бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ. Уг мэдэгдэлд хөлөг онгоцуудыг далайн дээрэмчдээс хамгаалахад хүчээ нэгтгэж, үүний тулд мөн шаардлагатай нөөц бололцоог гаргахыг уриалсан байна. Тулган шаардах бичгийг дэлхийн далай тэнгисийн өдөр буюу 2010 оны есдүгээр сарын 23-нд дэлхийн улс орнуудын Засгийн газарт илгээх ажээ.
Д.Жаргал "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.