Монголын багш нарын холбоо энэ сарын 22-нд “Оны шилдэг багш”-ийг шалгаруулсан. Монголын боловсролын шилдэг ахмад эрдэмтнээр Төрийн соёрхолт Д.Цэндийг тодруулж ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш болон захирал, Монголын боловсролд ээлтэй шилдэг төрийн ажилтан, боловсролын шилдэг удирдагч ажилтан, сургуулийн өмнөх боловсролын шилдэг менежер гэсэн төрлөөр 16 багш ажилтныг шилдгээр тодруулжээ.
Монголын боловсролын шинэтгэлийг тууштай хэрэгжүүлэгч манлайлагч сургуулиудыг нэрлэсэн уг ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Байнгын хорооны дарга Д.Очирбат, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Мишигжав болон нийслэл, орон нутгийн багш нарын төлөөлөл оролцжээ.







0 Сэтгэгдэл