Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Онлайн сэтгүүлчид анх удаагаа Пулитцерийн шагнал хүртэв

АНУ-ын сэтгүүл зүйн дээд шагнал Пулитцерийн шагналыг энэ жил анх удаагаа мэдээллийн вэб сайтууд хүртлээ. Хамгийн нэр хүндтэй номинаци болох эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд эл шагналыг ашгийн бус ProPublica онлайн мэдээллийн байгууллагын сэтгүүлч Шери Финк авсан байна.

“Катерина” хар салхинд дайруулан гэмтэж, бэртсэн хүмүүсийг эмчлэхдээ Шинэ Орлеаны эмч нар хэрхэн ажилласан тухай түүний нийтлэлийг хамгийн шилдэг нь гэж шагналын хорооныхон үзсэн байна. Түүний нийтлэл “Нью-Йорк таймс” сонинд ч хэвлэгдсэн аж.

Сэтгүүлч Шери Финк дээрх хоёр байгууллагатай хамт ран ажилладаг бөгөөд шагналын хороо анх удаагаа хоёр газарт зэрэг ажилладаг сэтгүүлчид шагнал олгохыг зөвшөөрч байгаа нь энэ юм. Шагналын хорооны дарга Сиг Гиззлер “Хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн хувьд хүнд байдалтай байгаа.

Хойшид ч бид иймэрхүү хамтын ажиллагаатай олон тааралдах байх” гэжээ. Улс төрийн нөхцөл байдлыг хөдөлгөөнт шог зургаар товч, тод томруун илэрхийлж, шинэ хэм хэмжээ тогтоосон “San Francisco Chronicle” сонины онлайн сэтгүүлч Марк Фиор энэ төрөлд Пулитцер гардлаа. “Вашингтон пост” сонины сэтгүүлчид энэ жил олон улсын мэдээлэл, тойм, шүүмжлэл, өвөрмөц бичлэг гэсэн дөрвөн төрөлд шилдгээр шалгарч Пулитцерийн шагналын эзэн болжээ.

О.ТОГОО "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.