Зурхай
Өнөөдөр аргын тооллын 14. Цасан хучлагатай, мөсөн бар өдөр. Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин харьснаар жаргана. Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормозлоод үл дийлэх халтиргааны оргил үе. Хол газар яваар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой. Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйлнээ учиргүй муу. Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн, дэнжигнэн явах үйлнээ өлзийтэй сайн.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл