Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Онгоц “барьцаалснаас” үүдсэн хохирлыг Ё.Энхтөр хариуцах уу

Техникийн газрын ажилтнууд нь “эв санаа”- гаа нэгтгэн ажил хаялт зарласнаас МИАТ компанид одоогоор нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан тооцоо урьдчилсан байдлаар гарчээ. Үүнтэй холбогдуулан МИАТ компанийн Техникийн газрын дарга асан Ё.Энхтөрийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Нисэхийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Хэрэв түүний гэм буруутайг тогтоовол МИАТ компанид учирсан хохирлыг төлүүлэх эсэхийг шүүхээр шийдүүлэх юм байна. ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МИАТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэтэй холбогдож энэ талаар тодрууллаа.

-Энхтөртэй холбоотой асуудлыг МИАТ компанийн өргөдлийн дагуу Нисэхийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн гараагүй. Тийз худалдан аваад хугацаандаа нисэж чадаагүй зор чигчдын хохирлоос гадна гадаад улс орнуудад зарагдсан билет, саатсан зорчигчдын байр хоол, зочид буудлын зардал, авиакомпанид үүссэн алдагдал гээд тэр бүгдийг нарийвчлан тооцож, эцсийн үнэлгээ гарна.

Түүнийг Энхтөрөөр төлүүлэх эсэхийг хууль хяналтынхан шалгаж тогтооно гэлээ. МИАТ компанид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн сарын 25-наас 27-ны хооронд Бээжингийн гурав, Сөүлийн хоёр, Москва-Берлиний чиглэлийн нэг, нийт зургаан нислэгээр нисэх 1141 зорчигч саатсан билээ. Азийн чиглэлд зорчих зорчигчдыг энэ сарын 28-ны өдөр бүрэн тээвэрлэсэн бол 27-ны өдрийн Москва-Берлиний чиглэлийн зорчигчдыг “Аэрофлот” компанийн тав дугаар сарын 29-ний өдрийн нислэгээр, 25, 26-ны Сөүлийн чиглэлийн зорчигчдыг БНСУ-ын “Кореан Эйр” компаниас 296 суудалтай А330-300 онгоц захиалан нисгэсэн юм.

Мөн Бээжин, Сөүлд МИАТ-ын онгоцыг хүлээж байсан зорчигчдыг тус хотууд дахь Төлөөлөгчийн газар нь зохицуулан, зочид буудалд байрлуулж, байр хоолыг нь даасан юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.