“Өмнө зүгт Тангууд улс байгааг өглөө бүр надад сануулж бай” хэмээн Чингис хаан хэлдэг байсан гэдэг. Энэ үгийг Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнай иш татав. Мэдээж цаг үедээ тааруулан бяцхан өөрчилсөн нь тодорхой.
Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн хурал дээр тэрбээр “Иргэнээ бууддаг төр Монгол Улсад байсаар байгааг өглөө бүр надад сануулж байгаарай” хэмээн дэмжигчдэдээ захив. Шоронд хоригдож, АН-аас аврал эрж явсан хар өдрүүдээ тэр мартаагүй, айдас нь арилаагүй ч тэмцэх хүн өөр алга гээд “гудамжиндаа” эргэж иржээ. Ингэхдээ иргэний хяналттай төр бий болгохын төлөө тэмцэх хүмүүст луужин нь байхаа амлаж байна лээ.







0 Сэтгэгдэл