Колумбын зэвсэгт хүчинд зүтгэж байсан офицер 250 хүний амь нас хохирсон хэрэгт холбоотой нь тогтоогдож, 44 жилийн хорих ял авчээ. Алирио Антонио Уреью хэмээх энэ хүн тус улсын баруун хэсэгт орших Трульхио хо тод 1986-1994 онд ажиллаж байсан юм.
Тэрбээр нутгийн ор шин суугчдыг зэрлэгээр хөнөөж, хар тамхи наймаалагчидтай хамтран ажилладаг бай жээ. Католик шашны зүтгэлтэн Тиберио Фернандесийн үхэлд ч тэрбээр хамаатай байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Алирио Антонио Уреьюгийн хамтрагч дыг шүүх ажиллагаа ойрын үед эхэлнэ гэж CNN мэдээллээ.







0 Сэтгэгдэл