Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын хамтын нийгэмлэг Чилид тусална

КОНСЕНПСЬОН. /СИНЬХУА/. Олон улсын хамтын нийгэмлэг байгалийн гамшигт нэрвэгдсэн Чили улсад тусламж үзүүлэхээ амлажээ. Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас тус улсад одоогоор 723 хүрээд байгаа юм.
                Аврах ажиллагаа үргэлжилж байгаатай зэрэгцэн Консенпсьон, Сантьяго хотуудад эзэнгүй барилга, байшиныг тонох зэрэг хэрэг ихээр гарч байгаа аж. Чилийн Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж үзүүлэхийг хүссэн. Олон улсын байгууллага Чилид тусламж үзүүлэхэд бэлэн гэж НҮБ мэдээлжээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн Чилид нэг сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдгээ Хятадын Засгийн газар мэдэгдсэн байна. Үүнээс гадна Японы Засгийн газар гурван сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 30 сая иенийн тусл&# 1072мжийн бараа нийлүүлэхээр болжээ.
                Харин Европын холбоо байгалийн гамшигт нэрвэгдсэн Чилийн хотуудад гурван сая еврогийн тусламж үзүүлэхээ амласан байна. Түүнчлэн Улаан загалмай нийгэмлэг, Улаан загалмайн олон улсын холбоо 300 мянган швейцарь франк /279 мянган доллар/ хандивлахаа мэдэгджээ.

С.Отгонбаяр Монцамэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.