Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан анх удаа Монголд болно

 Польшийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 201 жилийн ойд зориулж “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ уралдаан ирэх сарын 21-28-нд ДБЭТ-т болох гэж байна.

ОХУ, БНСУ, БНАСАУ, Итали, Польш зэрэг улсаас 40 төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн тухай Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны дарга Н.Ганчимэг мэдээллээ. Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор Карол Раживонович ажиллах бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүд ажиллах юм байна.

Хөгжмийн агуу зохиолчийн нэрэмжит төгөлдөр хуурын уралдааныг Төв Азид тэр дундаа Монголд анх зохион байгуулж байгаагаараа энэхүү арга хэмжээ онцлог юм.

Б.НАСАНЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.