Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын олимпиадаас манайхан хүрэл медаль хүртэв

БНХАУ-ын Тяньжин хотноо болсон мэдээлэл технологийн олимпиадад МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн Г.Багаболд багштай SMCS баг амжилттай оролцоод ирлээ. Энэ сарын 15-17-нд болсон тус олимпиад 35 дахь удаагаа болж байгаа бөгөөд Зүүн өмнөд Азийн орнуудын 120 орчим баг оролцсоноос манайхан багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ.

SMCS баг 2008 оны есдүгээр сард МУИС-ийн программ хангамжийн III ангийн оюутан Б.Хасан, I ангийн оюутан Л.Мөнх-Очир, Э.Хонгор нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд өнгөрөгч онд болсон олимпиадаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ удаа программ хангамжийн инженерийн IV ангийн оюутан Н.Алмабек, II ангийн оюутан Л.Мөнх-Очир, Э.Хонгор гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.