Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын музейн өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн тавдугаар сарын 18-ныг дэлхий нийтээр музейн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Улс бүр өөр өөрийн гэсэн онцлогтойгоор энэ өдрийг тэмдэглэдэг бол энэ жил Монголын үндэсний музей “Музей нийгэмтэй зохицох нь” сэдвийн хүрээнд тэмдэглэх гэж байна. Музейн өдрөөр нийслэлийн 1, 24, 84 дүгээр сургуультай хамтран “Үндэсний хувцас” өдөрлөг зохион байгуулж, сурагчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр музей үзүүлэх гэнэ. Түүнчлэн “Музейд төрсөн сэтгэгдэл” зохион бичлэг, уран зургийн уралдаан явуулж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргах юм байна.

С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.