Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын дуудлага худалдаанд Монгол зураачдын бүтээл оролцоно

“Валиант Арт” компанийн захирал Элизабет Коппа Монголын уран зургийг дэлхийд сурталчлан, танилцуулах ажлаа таван жилийн өмнөөс эхлүүлжээ.

Энэ хугацаанд олон улсын хэмжээний 52 үзэсгэлэнд амжилттай оролцсон байна. АНУын Нью-Йорк хотноо удахгүй зохиох “Art Expo New York” болон Хун тайж Албертын ивээл дор явагддаг Mонакогийн вант улсад болох “Art Monaco 2010” үзэсгэлэнд тус байгууллага Монголын зураач Ж.Гэрэл, Г.Амарсанаа, Ж. Ойлан нарын бүтээлээс оруулахаар бэлтгэж байгаа аж.

Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн сард Монголын дуудлага худалдааны анхны төв “Валиант Арт & Дуудлага Худалдааны төв” албан ёсоор нээгдсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.