Солонгос савангийн дуурийн үзэгчдийг Монголын олон ангит кино “булаалаа”. Үүнийг МҮОНТийн дэлгэцнээ амилсан “Хэцүү анги”, “Боловсрол” телевизээр гарсан “Хувилгааны эрэлд” киноны үзэгчдид хэлнэ. Тэгвэл ирэх сард SBN телевизийн дэлгэцнээ “Сонголт” нэртэй 30 ангит кино гарах гэнэ. Кинонд залуусын хайр дурлал, өш хонзон, уй гунигийг харуулах бөгөөд алхам тутамд тулгарах олон сонголтыг үзүүлэхийг зорьжээ. Энэ нь амьдралаа зохиох гэж буй залууст сургамж, ухаарал өгөх тун энгийн өгүүлэмжтэй аж. Хамгийн сонирхолтой нь тус киноны 30 хувь нь студээс шууд дэлгэцэд цацагдах юм байна. Гадаадын телевизийн олон ангит киноны жишгээр хийж буй киноны найруулагчаар SBN телевизийн ерөнхий найруулагч Д.Гансүх ажиллаж, дүрүүдэд дуучин Одноо, жүжигчин Бямбацогт, Б.Батзаяа нар тогложээ.







0 Сэтгэгдэл