Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олноос онцгой оцон шувуу

Маш ховор тохиолддог хар оцон шувууны зургийг Өмнөд туйлын Өмнөд Жорж арлаар аялж явсан жуулчин Эндрю Эванс авсан байна. Мутаци, генийн өөрчлөлтийн улмаас оцон шувуу хар өнгөтэй төрдөг гэсэн таамаглал байдаг ч баттай нотлогдсон зүйл бараг байддаггүй аж.

Биологчид хар оцон шувуу барагцаагаар 250 мянгад нэг тохиолддог ч энэ талаар хийсэн судалгаа маш бага гэж мэдэгдсэн байна. Хар оцон шувууны зураг “National Geograph” хэвлэгдсэний дараа Онтарио хотын Эзэн хааны музейн захирал Бэйкер “Урьд өмнө ийм зүйл харж байсангүй. Энэ бол хаа нэг ч гэсэн тохиолдож байдаг мутацын нэг. Аливаа амьтны пигмент алдагдсанаар төрөлх өнгө нь гажих тохиолдол байдаг” гэсэн тайлбар хийжээ.

Аливаа зүйлийн амьтан төрөл нэгтнээсээ өөр өнгөтэй байх нь тухайн зүйлээр хооллогч махчин амьтдын анхаарлыг татах нь илүү байдаг гэнэ. Хар өнгөтэй оцон шувууг амьтны хүрээлэнд авчирч судлах, онгон байгальд нь үлдээх талаар одоохондоо ямар нэг мэдээлэл алга байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.