Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө

Бээжингийн олимпоос медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан тамирчдын хөрөг бүхий алт, мөнгөн зоосыг Монгол банкнаас гаргажээ. Тамирчдаа алдаршуулж, эл түүхэн үйл явдлыг олон улсад сурталчлах зорилгоор хийлгэсэн зоосыг тамирчдад гардуулах ёслол өчигдөр боллоо.

Тус банкны захирал Л.Пүрэвдорж тус бүр нэг килограмм жинтэй 999 сорьцын мөнгөн зоос, мөн тухайн тамирчны өнгөт зураг бүхий алт, мөнгөн зооснуудыг хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган , Д.Баатаржав нарт дурсгалаа. Дашрамд дурдахад, нэг килограммын жинтэй мөнгөн зоос 10 хувь үйлдвэрлэгдсэн тул худалдаанд гаргахгүй бол тамирч дын зураг бүхий алт, мөнгөн зоосыг олон улсын зах зээл болон Монголбанкны Эрдэнэсийн сангаас дотоодын зах зээлд борлуулж эхлэх гэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.