Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ой тогтоолтын үндэсний анхны аварга шалгаруулна

Ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 26-нд болох гэж байна. Х.Хатанбаатарын нэрэмжит Монголын оюун ухааны академиас зохион байгуулж буй энэ тэмцээн хоёр шаттай болох бөгөөд эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн оюуны спортын 50 тамирчин ой тогтоолтын найман төрлөөр хоорондоо өрсөлдөнө.

Үүнд хоёртын тоолол, нэр, зүс царай, багананд өгөгдсөн үгс, түүхэн үйл явдал, дуут цифр, тооны марафон, хүн хуанли, хөзрийн дараалал зэрэг багтдаг аж. Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжиж, оюуны чадамжаа дээд зэргээр ашиглах боломж олгохыг эрмэлзэж буй энэ тэмцээнийг жил бүр зохиох бөгөөд оюуны спортын олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг тодруулах зорилготой.

Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.