Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Озоматли” хамтлаг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглоно

АНУ-ын Грэммийн шагналт “Озоматли” хамтлаг ирэх сарын 4-нд Монголд аялан тоглолтоо хийх аж. Тэдний аялан тоглолт АНУ-ын Соёлын элчийн газрын урилгын дагуу болж, монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар болоод байгаа юм. Озоматли бурханы нэрээр хамтлагаа нэрлэсэн тэд анх удаагаа манай оронд хөл тавьж байгаа юм.

“Озоматли” хамтлаг 1995 онд Лос-Анжелес хотод эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг болж байгуулагдаж байжээ. Үүнээс хойш хөгжмөөрөө дамжуулан нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн гэдэг. Мөн байгуулагдсан цагаасаа хойш Лос Анжелес хотын урлаг соёлын нүүр царайг илтгэж ирсэн тус хамтлаг “Соёлын элч” хэмээх өргөмжлөлийг АНУ-ын Төрийн департаментаас хүлээж авсан байна.

Тэр ч үүндээс ирэх сарын 4-нд Озоматли хамтлаг манай нийслэлийн төв талбайд үзэгчдийг цуглуулж, хөгжмийн урсгалаа таниулах гэнэ. Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд монголд аялан тоглосныхоо дараа БНХАУ-ыг зорих аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.