Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОЗОМАТЛИ хамтлаг Монголд анх удаагаа тоглоно




АНУ-ын Грэммийн шагналт, алдарт ОЗОМАТЛИ хамтлаг Монголд анх удаагаа айлчлан, бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг нь 1995 онд АНУ-ын Лос Анжелес хотод эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг болон өөр үндэс угсааны найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Байгуулагдсанаасаа хойш олон урсгалаар өөрсдийнхөө уран бүтээлийг туурвиж, олон талт соёлын тод илэрхийлэл болж чаджээ. Грэммийн шагналыг гурван удаа, Латино хитийн шагналыг хоёр удаа хүртсэн гэнэ. Монголд айлчлан тоглох энэ ажиллагаа нь Монгол улстай өөрийн орны орчин үеийн соёл урлагаасаа таниулах АНУ-ын Элчин сайдын яамны ажлын хүрээнд явагдаж байгаа юм байна. Тоглолт 06-р сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбай дээр 19:00 цагт олон нийтэд зориулан үнэ төлбөргүй тоглогдоно.

Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.