Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оддын дайн”-ыг 3D-гээр үзнэ


Зөгнөлт, адал явдалт “Оддын дайн” киног гурван хэмжээст форматад шилжүүлэн олны хүртээл болгохоо кино найруулагч Жорж Лукас амлалаа. Уг цуврал киноны эхний ангийг 3D-гээр 2012 онд багтааж гаргахаа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ердийн буюу VHS, SVHS хальсыг шинэ технологид ийнхүү шилжүүлэхэд цаг хугацаа, мэргэжлийн өндөр ур чадвар шаардагдана гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 1977 онд анх дэлгэцнээ гарсан энэ цуврал кино залуусын сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд кино урлагийн түүхэнд хамгийн их ашиг олсон бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор багтдаг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.