Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОБАМА: Өөрчлөлт шинэчлэлт даатгалын төлбөрийг 14-20 хувиар багасгана

     Америкийн засаг захиргааны ихээхэн шимтэж буй АНУ дахь эрүүлийг хамгаалахын өөрчлөлт шинэчлэлт эрүүл мэндийн даатгалд зориулах тооцооныхоо өртгийг 14-20 хувиар багсгах боломж хэрэглэгчдэд олгох юм байна. Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр эх орон нэгтнүүддээ ингэж итгүүллээ. Тухайн өөрчлөлтийг байрнаас нь хөдөлгөх нь одоо Америкийн дотоод бодлогын гол асуудлын нэг болоод буй юм. Обама Кливлендэд /Охайо муж улс/ үг хэлэхдээ эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлт шинэчлэлтийн “гурван халим”-ыг тодрууллаа. Түүнийхээр бол энэ нь юуны түрүүнд өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлснээс хойших эхний нэг жилд эрүүл мэндийн даатгалгүй мянга мянган америк хүн амьдралдаа анх удаа өөрийгөө даатгуулах учраас даатгалын компаниудын муу практикийг зогсооход чиглэж буй юм байна. Мөн тэдгээр хүмүүсээс гадна жижиг бизнес эрхлэгчид хууль батлагдсан тохиолдолд хууль тогтоогчид ч гэсэн өмнө нь даатгалд хамрагдаж байгаагүй хүмүүсийн нэг адил датгуулагчид болцгоох юм байна. Эрүүл мэндийн садлбарт хийх өөрчлөлтийн тухай санал ажил хэрэг болсноор америкийн гэр бүл, компани, холбоны Засгийн газрын эрүүлийг хамгаалахын өртөг буурахыг Обама цохон тэмдэглэжээ. Өнөөгийн үнэтэй харьцуулахад энэ үзүүлэлт 14-20 хувиар буурах юм гэж Обама хэлжээ. Түүний өгүүлснээр энэ нь эцсийн дүндээ нэг хүнд ногдох гурван мянган долларын тухай яриа юм байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.