Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Обама шагналын мөнгөө хандивлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ. Тэрбээр энэ шагналыг дагалдан ирдэг 1,4 сая долларыг буяны үйлст хандивлахаар болсон тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ.
“Америк дахь буяны байгууллагууд ард түмэнд хэрэгтэй олон ажил гүйцэтгэдэг бөгөөд тэд гадаадын оюутнууд, ахмад дайчид зэрэг олон хүнд тусалдаг. Би эдгээр байгууллагад дэмжлэг үзүүлж байгаагаараа бахархаж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлснийг Цагаан ордны хэвлэлийн алба уламжилжээ. Барак Обама өнгөрсөн оны 12 дугаар сард Нобелийн энх тайвны шагнал хүртсэн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байхдаа энэ шагналыг хүртсэн АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болсон юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Барак Обама дараах байгууллагад шагналын мөнгө хандивлахаар төлөвлөжээ.  Ахмад дайчдын эрүүл мэнд хариуцсан төв болон цэргийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж буй өвчтнүүдийг орон байраар хангах ашгийн төлөө бус байгууллага “Фишер хаус”-т 250 мянга, Гаитийн газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүст тусламж үзүүлэх “Клинтон-Буш”-ийн Гаитийн санд 200 мянга, коллежид элсэн орох оюутнуудыг нэмэгдүүлэх үндэсний ашгийн төлөө бус байгууллага “Коллежи саммит”-д 125 мянга, ахлах сургуулийн сурагчдад тэтгэлэг олгодог “Поссе” санд 125 мянга, Нэгдсэн Негро Коллежи санд 125 мянга, Испанийн тэтгэлгийн санд 125 мянга, Америкийн индианчуудын Коллежийн санд 125 мянга, Аппалачианы удирдлага, боловсролын санд 125 мянга, Африкийн орнуудад эрүүл мэнд, хүнс, унд усны тусламж үзүүлдэг “АфриКэйр” байгуулагад 100 мянга, Пакистан, Афганистан зэрэг улсын алс холын бүс нутаг дахь багачууд ялангуяа охидод боловсрол олгох Төв Азийн хүрээлэнд 100 мянган долларыг тус тус хандивлахаар болжээ.
С.Отгонбаяр "Монцамэ" 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.