Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Алтангэрэл: Х.Тэмүүжин гишүүний үзүүлсэн сум, хонгиог сайн шалгах ёстой

Нэг хэсэг нам жим байсан долоодугаар сарын 1-ний хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжсэнээс хойш олны анхаарал татаж эхэллээ. Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан юм. Тэрбээр ямар хариу авсныг нь  сонирхлоо.
– Нийслэлийн прокурорын газарт ямар хүсэлт гаргасан юм бэ?
-Хэд хэдэн зүйл бүхий хүсэлт гаргасан. Жагсаалын тухай мэдээллийг тухайн үед бараг бүх сонин нийтэлсэн.   Мэдээллүүд тухайн үеийн үйл явдалтай таарч байгаа эсэхийг шалгахыг хүссэн. Мөн мөрдөн байцаалтын нууц задарч байгаад прокурор хяналт тавьж байгаа эсэх, өмгөөлөгчид зарим нэг материалыг хувилж өгөх тухай хүсэлт гаргасан ч тоймтой хариу өгөөгүй. 
– УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний үзүүлсэн  сум, хонгиог шалгасан юм болов уу?
-Одоо хэр нь тэр баримтыг шалгахгүй байгааг бид ч гайхаж байна. Бид энэ тухай Нийслэлийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ дурдсан ч “Зохих журмын дагуу шалгасан” гэхээс өөр зүйл хэлээгүй. Зүй нь энэ мэт баримтыг нарийн шалгах ёстой.
-Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай яригдаж байгаа гэсэн үү?
-Хуулийн тодорхой зүйл заалтыг үндэслэн мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас шаардлагагүй гэж үзэж байгаа юм билээ.

Х.Сүрэн

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.