Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөөцийн мах худалдаанд гарлаа

Нийслэлийнхний хэрэг лээнд зориу лан бэлтгэсэн нөөцийн махны эхний 1325 тн-ыг өчигдрөөс ху дал даж эхэллээ. Энэ жил “Жаст агро”, “Мах импэкс”, Багахангайн мах боловсруулах үйлдвэр, “Дав шилт трейд” зэрэг том, жижиг 10 компани өөрсдийн хөрөнгөөр 2800 тн мах нөөцөлсөн бө- гөөд орлого багатай иргэдийг хямд махаар хангах зорилгоор хотын захын хорооллуудын 100 орчим дэлгүүрээр худалдах юм байна.

Тухайлбал, “Мах импэкс” Сонгинохайрхан дүүргийн “Хан галуун трейд”, Баянгол дүүргийн “Макс” супермаркет, “Баянгол” худалдааны төвийн нэрийн барааны дэлгүүр зэрэг 30 орчим цэгт мах нийлүүлэх бол “Давшилт трейд”- ийнхэн Яармаг, Нисэхийн чиглэлийн гэр хорооллын 14 дэлгүүртэй хамтран ажиллахаар болжээ.

Тус компаниуд махаа ястай нь тэнцүүлэн 1-2.5 кг-аар савлаж, шошгоо наах бөгөөд нэг кг хонины мах 2900, ямааных 1900 төгрөгийн үнэтэй бай на. Нөөцийн махнаас үлд сэн 1475 тн-ыг ирэх сард худалдаалах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.