Ажил хэрэгч хүмүүсийн гол хэрэгсэл болсон нөүтбүүк буюу зөөврийн компьютер арьсанд сөрөг нөлөөтэй. Нүүрэн дээр батга гарах, арьс хуурайших, өнгөө алдахын гол буруутан нь нөүтбүүк гэж Америкийн эрдэмтэд мэ дээ лэв. Нөүтбүүк суурин компьютерээс илүү дулаан, хорт цацраг ялгаруулдаг.
Түүнчлэн хүмүүс зөөврийн компьютерийг ихэвчлэн гуян дээрээ тавьж, дэлгэцтэй хэт ойрхон ажилладаг нь арьсыг гэмтээх гол шалтгаан болдог байна. Тэр дундаа өдөрт зургаагаас дээш цаг цахим “дэвтэр”-тэйгээ нөхөрлөдөг хүмүүсийн эрүүл мэнд, арьсны гоо сайхан алдагдахад хүрдэг аж.
Дашрамд дурдахад, 2007 оноос хойш зөөврийн компьютерээс болж арьсны өвчин туссан 10 тохиолдол бүртгэгдсэн ч энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах нь нэмэгдсээр байна







0 Сэтгэгдэл