Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхөр олж өгсөн хүнийг 16 мянган доллараар шагнана

Нөхөрт гарах гэж удтал хүсэн хүлээсэн Саудын Арабын иргэн Хадижа Гэр бүлийн асуудлаарх үндэсний комисст хандаж ойрын хугацаанд таарч тохирох нөхөр олж өгсөн хүнд 60 мянган саудын доллар / 16 мянган доллар/ өгнө гэж амласан тухай Египетийн “Аль-Гумхурия” сонинд бичсэн байна.

Түүний нөхөр болох хүн шашинлаг, элдвийн муу зуршилгүй бол тун зүгээр гэнэ. Тэрбээр “Сайн л хүн байвал болно. Би гэр бүлээ цаашид санхүүгийн хувьд аваад явчихаж чадна. Би айлын ганц охин биш ээ. Эцэг минь бидэнд нөхөр олж өгөх гэж эрж хайсаар бүр ядарч гүйцээд байна. Тэгээд намайг өөрөө л хичээн зүтгэ гэсэн юм.

Би нөхөрт гарахыг үнэхээр ихэд хүсэж байна” гэж комиссынханд хандаж хэлжээ. Бүсгүй мөн сурвалжит гэр бүлээс гаралтай гэдгээ дурдаад надад хүний эхнэр болох бүхий л чанар бий гэсэн байна. Комиссын ажилтнууд мөнгө амлах нь яах вэ, Хадижийг нөхөртэй болгох нь зөв юм байна гэж шийджээ. Тэд “Манай байгууллага үүсэн бий болсноосоо хойш анх удаа ийм асуудалтай таарч байна. Бүсгүй үнэхээр аргагүй байдалд орсон бололтой. Дээрээс нь их сайхан сэтгэлтэй охин юм. Бид түүнийг нөхөрт гарахад нь тусална” гэж амлажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.